
УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы сүүлийн хуралдаан энэ долоо хоногийн баасан гарагт болж, хаалтаа хийнэ. Тиймээс пүрэв, баасан гарагийн хуралдаанаар олон асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. ИНЕГ-ын асуудал, Төрийн нууцын жагсаалтаам зарим мэдээллийг гаргах, Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол зэрэг олон чухал асуудал хэлэлцэнэ.
Мөн 2013 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцээд намрын чуулганыг хаах юм.