

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын зүүн хойд хэсгээр их хэмжээний цас орсон байна. Үүний улмаас бямба гаргаас эхлэн 115 нислэгийг хойшлуулсан байна.
Бээжин болон Шанхай хотод хамгийн их хэмжээний цас орж, цагт найман см-ээр нэмэгдэж байгаа аж. Үүний улмаас зам тээврийг хаасан байна. Учир нь халтиргаатай зам дээр 80 гаруй машин мөргөлдөж, дөрвөн хүн амиа алдаж, 24 хүн шархадсан аймшигт хэрэг ч мөн гарчээ.
Нисэх буудлын 800 гаруй ажилтан 200 орчим цас цэвэрлэх машинаар нислэгийн зурвасын цасыг цэвэрлэж байна.
Д.Идэр