
Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан МАХН-аас “Сэтгэлийн дэм” аян өрнүүлж байгаа. Энэхүү аяны хүрээнд МАХН-ынхан Өвөрхангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдуудад өвс, мөнгөн тусламж, эмийн сан зэргээр тусалсан. Харин энэ удаад 3000 тонн нүүрсийг Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн цасанд боогдсон сумдуудын малчдад хүргэсэн байна.
3000 тонн нүүрсийг Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын Засаг дарга болон Онцгой байдлын газрын дарга нар хүлээн авсан юм.