УИХ-ын гишүүд даваа гараг бүр намын бүлгийн хуралд суудаг хуваарьтай. Өнөөдөр гишүүдийн ирц 91,8 хувьтай буюу 68 нь ажиллаж байна. Ц.Даваасүрэн, О.Содбилэг нар гадаадад томилолтоор ажиллаж байгаа бол Б.Гарамгайбаатар, Ц.Нямдорж нар чөлөө авчээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Сарангэрэл нар өвчтэй хэмээн ирцээ бүртгүүлсэн байна.
