Эмч нар Пакистаны зоригт охин Малала Юсуфзайн гавлын ясыг нөхөх мэс
засал хийхээр болсон талаар манай сайт мэдээлж байсан билээ. Тэгвэл
охины мэс заслийн эхний шатууд амжилттай болссон талаар “CNN” мэдээлжээ.
Эмч нар Пакистаны зоригт охин Малала Юсуфзайн гавлын ясыг нөхөх мэс засал хийхээр болсон талаар манай сайт мэдээлж байсан билээ. Тэгвэл охины мэс заслийн эхний шатууд амжилттай болссон талаар “CNN” мэдээлжээ. Өнгөрсөн бямба гарагт өмнө нь Малалаг эмчилж байсан Английн Бирмингэм хотын Элизабет хатан хааны нэрэмжит эмнэлэгийн эмч 15 настай охины гавлын ясыг нөхөх мэс засал хийжээ.
Таван цагийн хагалгаа хоёр үе шаттайгаар амжилттай болсон байна.
Хагалгааны эхний шат нь охины гавлын ясыг өрөмдөж, метал хавтан байрлуулах аж. Охин буудуулсны улмаас гавлын яс нь цөмөрч, зүүн талынх нь чих таг дүлий болсон аж. Учир нь сумны чимээ түүний хэнгэргийг цоорч, сонсголын яс нь хугарахад хүргэсэн байна. Харин хоёр дахь шат нь дуу мэдрэх жижигхэн электрон холболтыг тархинд нь байршуулах байсан юм.
Малалаг бүрэн эдгэрч дуусахад 15-18 сарын хугацаа орох аж. Охины биеийн байдал сайн байна.
Д.Идэр



















































