
"Нэг өдрийн хаан" "Бид хоёр" "Аваад яв" зэрэг дуугаараа олны танил
болж, түүнээс хойш уран бүтээлээ тасралтгүй хийсээр ирсэн Rokit Bay-ын
шинэ цомог хэвлэлтээс иржээ.

"Нэг өдрийн хаан" "Бид хоёр" "Аваад яв" зэрэг дуугаараа олны танил болж, түүнээс хойш уран бүтээлээ тасралтгүй хийсээр ирсэн Rokit Bay-ын шинэ цомог хэвлэлтээс иржээ. Тэрээр хоёр дахь цомгоо "Эвдэрхий хүмүүс" хэмээн нэрлэсэн билээ. "Эвдэрхий хүмүүс" цомгийн нээлтээ сонсогч, фенүүдтэйгээ хамт энэ лхагва гарагт ILoft-д хийхээр төлөвлөжээ. Цомгийн нээлтэд ирсэн эхний 50 худалдан авагчид Rokit Bay-н гарын үсэгтэй CD, плакат бэлэглэж, хамт зураг авхуулах боломжтой болох гэнэ. Мөн фенүүтэйгээ чөлөөтэй ярилцаж, хүссэн асуултаа асууж, шинэ цомгийг хямдралтай үнээр авах юм. Түүнчлэн энэ үеэр Пуужин Баяраагийн албан ёсны фен клуб байгуулагдах аж.
Д.Ундрах /24tsag.mn/