
Өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын чуулганаар орох хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Мөн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдын санаачилсан "Баян Монгол" төслийн талаар хэлэлцэж дэмжсэн байна. Энэ хуулийн төсөлд шинээр байгуулагдах "Баянмонгол" компани нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, хувьцааныхаа ногдол ашгийг иргэдэд хуваарилдаг, стратегийн ордуудыг ашиглагч компаниудын төрийн эзэмшлийн хувийг түшиглэн зах зээлд үнэт цаас гаргах шийдвэрийг гаргадаг байхаар тусгажээ.
Баян Монгол төслийг өнгөрсөн жил С.Батболдын Засгийн газрын хуралдаанаар оруулсан ч дэмжигдээгүй юм. Харин энэ удаа Л.Болд дахин зүтгүүлэхээр шийдэж, өнөөдөр АН-ын гишүүдийн дэмжлэгийг авчээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)