
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монгол
төгсөшгүй” язгуур урлагийн хамтлагуудын тоглолт болох гэж байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монгол төгсөшгүй” язгуур урлагийн хамтлагуудын тоглолт энэ сарын 8, 9-нд болох гэж байгаа билээ. Энэ талаар MN мэдээллийн төвд мэдээлэл хийсэн юм. Тэд энэхүү тоглолтоороо үндэсний язгуур урлаг ямар түвшинд явж буй хийгээд хэрхэн хөгжиж байгааг харуулах юм байна. Тоглолтонд хамтлаг тус бүрийн цоо шинэхэн уран бүтээлүүд тоглогдох бөгөөд ганц ч хуучин ая тоглогдохгүй аж. Мөн дан ганц амьд хөгжим тоглогдох биш шигтгээ болсон олон олон номерууд болох гэнэ. Тоглолтонд 33 уртын дууч, 9 уран нугараач, биелэгээний хатан хаан гэж хэлж болох 80 гарсан бүжигчин Нанжид гуай оролцох юм. Сонирхуулахад тоглолтыг зохион байгуулж байгаа арын албанд л гэхэд 100 гаруй хүн багтжээ.
Э.Анударь