
Хамгийн их ачаалалтай нь Баянхошууны зам байлаа. Баянхошууны замын түгжрэлийн шалтгаан нь урсгал сөрөх, дүрэм зөрчих, давхар эгнээ үүсгэн замын хөвөөгөөр явах, бусдад хүндэтгэлгүй хандах зэрэг байсан гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.
Баярын өдрүүдэд Замын цагдаагийн газар 264 ослын дуудлага хүлээн авч 16 хүн хүнд, хөнгөн гэмтэж 1 хүн ослын улмаас амиа алджээ. Мөн 64 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.