
Тэрээр энэ их хүндэтгэлийг үзүүлсэн нийслэлийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлээд анх удаа нийслэлийнхээ золголтод уригдан оролцож байгаадаа баяртай байгаагаа хэлж, нийслэлийн албан хаагч нарт сайн сайхны дээдийг хүсэн ерөөлөө. Харин 1971-1990 онд хотын даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргал гуай, “Та бүхэн шинэ, шийдэмгий ажлуудыг өрнүүлж , анхдагч болон манлайлж байгааг харахад таатай байна. Нийслэлийн түүхэнд байгаагүй их төсвийг батлуулан олон жил хүлээгдэж байсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ.Тиймээс айлчлан ирсэн Усан могой жил нийслэлийн иргэдэд өгөөжөө өгсөн сайхан жил байна гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)