Улсын драмын эрдмийн театр Гэгээн хайрын өдөр, Валентины баярт зориулан Виктор Хюгогийн "Парисын Дарь эхийн сүм” сонгодог мюзикл драмыг маргааш ганцхан удаа тоглох гэж байна. Францын алдарт зохиолч Виктор Хюго 1831 онд тэрлэн бичсэн “Парисын эх дагины сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл өнөөдөр ч ө

Францын зохиолч Виктор-Мариа Гюгогийн "Парисын эх дагины сүм" буюу
манайхны хэлж заншсанаар "Парисын дарь эхийн сүм" хэмээх энэ агуу роман
1831 онд анх хэвлэгдэн гарсэн байдаг. Тус романыг 1964 онд Д.Намсрай орос
хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн байдаг. Тэгвэл Монголын театрын урлаг
дэлхийн түвшинд очсоны нэгэн илрэл УДЭТ-т найруулагч Н.Наранбаатарын
найруулан тавьсан "Парисын дарь эхийн сүм" мюзикл жүжиг юм. Энэхүү жүжгийг Гэгээн хайрын өдөр, Валентины баярт зориулан маргааш ганцхан удаа тоглох гэж байна.
Уг бүтээл нь гурван хоор болон 10 дуутай. Тэдгээр дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, жүжгийн хөгжмийг “New star” студийн хөгжмийн найруулагч С.Гантөр зохион найруулж, дуу бичлэгийн бүх ажлыг хийсэн бөгөөд Драмын театрын жүжигчид өөрсдөө бүх дуугаа дуулсан гээд онцлог ихтэй. Уг жүжигт УДЭТ-ын уран бүтээлчид хоёр баг болон ажилласан бөгөөд Эсмеральдод Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Г.Отгонцэцэг нар, Квазимадо “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, жүжигчин С.Болд-Эрдэнэ нар,
Фроллоламтад Ардын жүжигчиг П.Цэрэндагва, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг нар, Фебд жүжигчин Г.Амгаланбаатар, М.Түвшинхүү нар, Гудулд Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Б.Эрдэнэцэцэг нар тус тус тоглосон юм.