Ойрын өдрүүдэд нар ээж дулаарснаар өдөртөө замын цас хайлж, орой,
өглөөний сэрүүнд мөстөж хөлдөж буйн улмаас орон нутгийн замд гарах ослын
тоо нэмэгдсээр байгаа аж.
Ойрын өдрүүдэд нар ээж дулаарснаар өдөртөө замын цас хайлж, орой, өглөөний сэрүүнд мөстөж хөлдөж буйн улмаас орон нутгийн замд гарах ослын тоо нэмэгдсээр байгаа аж. Өчигдөр Дархан явах замд хоёр машин замын хажуу руу өнхөрч осолдсон байна. Жолооч нар гулгаатай замд хурд хэтрүүлэн давхиснаас машин нь замаас гарч өнхөрсөн байж болзошгүй гэнэ. Энэ мэт замын халтиргаанаас үүдэлтэй хэд хэдэн осол энэ замд дагуу гарчээ. Иймд хөдөө орон нутгийг зорих иргэд өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалж, хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг замын цагдаа нар анхааруулж байна.




















































Сэтгэгдэл (1)