
Хойд Солонгосын өглөөний сонинуудын тэргүүний өгүүллүүдэд хоёр өдрийн
өмнө газар дор хийсэн цөмийн туршилт амжилттай болсон тухай мэдээлсэн
талаар "BBC" мэдээлжээ.

Хойд Солонгосын өглөөний сонинуудын тэргүүний өгүүллүүдэд хоёр өдрийн өмнө газар дор хийсэн цөмийн туршилт амжилттай болсон тухай мэдээлсэн талаар "BBC" мэдээлжээ. Улс орны удирдагч агсан Ким Чен Ирийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан 2-р сарын 12-нд цөмийн туршилт хийсэн тухай эдгээр сонингууд мэдээлсэн байжээ. Туршилтын зорилго улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өсгөхөд оршсоныг мэдээлэлд заажээ.
Цөмийн плутонийн бөмбөгийн дэлбэрэлт бараг 7 килотонн хүчин чадалтай байсан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам үзсэн байна. 1945 онд Хиросима дээр хаясан бөмбөг 13 орчим кг, оросын орчин цагийн "Тополь-М" халуун цөмийн цэнэг 550 кг хүчин чадалтай юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)