

Энэ тухай даваа гаригт Ариун шүтээний хэвлэлийн албаны тэргүүн Федерико Ломбарди уламжилсан байна.
XIV Бенедикт мэдэгдэхдээ, өөрийн албан үүргийг гүйцэтгэхэд түүний хүч тэнхээ хүрэлцэхгүй байгаатай холбожээ. 4-р сарын 16-нд Бенедикт нь 86 нас хүрэх юм.
Түүний суудлыг хэн залшамжлах нь олон улсын анхаарлын төвд байгаа юм. Энэ удаа католик шашны тэргүүнээр ази хүн тмилогдож магадгүй гэсэн шум олон улсад бичигджээ.
Ромын католик шашинтны тэргүүн XIV Бенедикт нь 2005 оноос шашныг тэргүүлсэн юм. Тэрбээр 1730 онд сонгогдсон Ромын Пап XII Климентийн үеэс хойшхи 265 дахь Ромын Пап болсон төдийгүй, сонгогдох үедээ хамгийн өндөр настай тэргүүн байсан юм. Католик шашинтны түүхэнд Ромын Пап нь хамгийн сүүлийн удаа XV зуунд огцорч байжээ.
Д.Идэр