

Зохион бүтээж байгаа пуужин 800 км зайны тусгалтай. Өмнөд Солонгосын төлөөлөгчийн хэлснээр умард солонгосын пуужинг илрүүлэх, онилон чиглүүлэх, устгах системийг бүтээх ажлыг бас идэвхжүүлэх юм. Сөүл Умард Солонгосоос цөмийн 3 дахь туршилт хийсний хариуд ийм арга хэмжээ авч байна.
2012 оны 10-р сард Өмнөд Солонгос, АНУ хоёр баллистик пуужингийнхаа жин 500 кг-д хүргэж, тусгалы нь 300-аас 800 км хүртэл нэмэгдүүлэх эрх Сөүлд олгохоор тохиролцсон билээ.