

Ерөнхий нарийн бичгийн дарга Сирид явуулж буй хүч хэрэглэх ажиллагаа хөрш зэргэлдээ орнуудыг хамарч мэдэхэд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн НҮБ-ын тэргүүн Сирийн дотоодын мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудад хандан хүч хэрэглэх ажиллагаа явуулахаас түдгэлзэж, тэсвэр тэвчээртэй байж, мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахыг ахин уриалжээ.
Сирийн хил орчмын Туркийн хилийн "Рейханлы" боомтод автомашиныг дэлбэлсэн нь террорист ажиллагаа юм гэж өчигдөр Турк улсын ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн байна.