Дуучин Лэди Гага яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон тул “Born
This Way” аялан тоглолтоо цуцалжээ. Тэрdээр АНУ-ын 25 хотод шоу
тоглолтоо хийх байснаа бүгдийг нь цуцалж байгаагаа мэдэгдэхдээ юуны учир
эрүүл мэндэд нь ийм ноцтой асуудал үүссэнийг тайлбарлажээ.
Дуучин Лэди Гага яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон тул “Born This Way” аялан тоглолтоо цуцалжээ. Тэрdээр АНУ-ын 25 хотод шоу тоглолтоо хийх байснаа бүгдийг нь цуцалж байгаагаа мэдэгдэхдээ юуны учир эрүүл мэндэд нь ийм ноцтой асуудал үүссэнийг тайлбарлажээ. Лэди Гага үе мөчиндөө бэртэл авсан тул баруун өгзөг орчимд мэс засал хийх гэж байгааг фэнүүддээ мэдэгдээд тоглолтоо цуцалсныг нь өршөөж үзнэ хэмээн найдаж байгаагаа хэлжээ. Тэрбээр нэлээд эртнээс өвдөж эхэлсэн боловч багийнхандаа хүртэл хэлэхгүй нууж явсаар эцэстээ алхаж явж чадахаа больсны дараа эмнэлэгт хандсан гэнэ. Мэс заслын дараа түүний хөдөлгөөн нэг хэсэгтээ хязгаарлагдах учир ийнхүү тайзнаа гарахаа хойшлуулахад хүргэжээ.
Лэди Гагагийн “Born This Way” тоглолт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын Сөүл хотоос эхэлж, энэ оны гуравдугаар сарын 20-нп АНУ-ын Оклахомад өндөрлөх ёстой байсан юм. Түүний гэмтэл байнга өмсдөг хэт өндөр өсгийтүүдээс нь болсон гэж хэвлэлүүд бичиж байна.




















































Сэтгэгдэл (1)