
2012 оны Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх хугацаа өнөөдөр дуусна. Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд нийтийн албан тушаалтнаас мэдүүлгээ цаасаар гаргахаас гадна цахим хэлбэрээр хүлээн авч байгаа ба цахим хуудсанд нийт мэдүүлэг гаргагчдын 78 хувь нь бүртгүүлж, мэдүүлгээ цахим хэлбэрээр мэдүүлж байна.
Харин хамгийн сүүлийн мэдээллээр Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 264 албан тушаалтнаас 171 буюу 65 хувь нь мэдүүлгээ бүртгүүлээд байгаа юм.