Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр 10 цагт өрөөндөө Стандартын улсын үзлэгийн дүнгийн талаар ажлын хэсгийнхэнтэй хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.Мөн ШУТИС-ийн профессор, Антарктидын нийгэмлэгийн тэргүүн Л.Дүгэржав маргааш 11 цагт ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 203 тоот өрөөнд Өмнөд туйлын тэг цэг дээр очсон тухай мэдээлэл хийх юм байна.



















































