Өнөөдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал 08.00 цагаас эхлэн үргэлжилж байна. Хурлаар Нийслэлийн 2013 оны эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд яг одоо нийслэлийн удирдлагууд хотод энэ жил ямар зам, шугам, сүлжээ шинээр тавих, засвар хийх талаар ярилцаж байгаа юм. Удирдлагын зөвлөлийн хурал Хангарьд ордны 14 давхарт болж байна. 


















































