
Монголчуудын үндэсний их өв, ардын язгуур урлагийн салшгүй нэг хэсэг болох хурдан морины уралдааны морь цоллох зан үйл байдаг. Тэгвэл Дорнод аймагт анх удаа морь цоллох зан үйлийг хүүхэд, залуусын дунд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, өв залгамжлуулах зорилгоор "Уран цоллооч" наадмыг зохион байгуулахаар болжээ. Уг наадмыг Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн МСУХолбоотой хамтран зохион байгуулах аж.
Тэмцээн нь цаашид 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд энэ удаад 13-18 нас, 18-25 нас гэсэн 2 ангилалд явагдах юм. Тэмцээний мэдүүлгийг 2013.03.16-ны бямба гарагийн 14.00 цаг хүртэл аймгийн ХГБХХ-ын урлагийн танхимд хүлээн авах юм байна.