Батлан хамгаалахын их сургуулийн үндсэн ангиуд болон түр хугацааны дамжаануудад 2013-2014 онд суралцуулах мэргэжил, хяналтын тоог Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлалаа. Тус их сургууль доктор, магистр, бакалаврын сургалт явуулж, мэргэжил олгох болон албан тушаалын дамжаа, англи, орос, герман, франц, солонгос, турк хэлний дамжаа хичээллүүлдэг байна.-БХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академид 18 офицер суралцуулах /4 нь Хилийн цэргээс, 2 нь Дотоодын цэргээс/,
-Цэргийн командын сургуульд ерөнхий цэргийн команд-захиргааны удирдлага, артиллерийн команд, радио техникийн команд, цэргийн ар тал-эдийн засаг, менежмент-төрийн захиргааны мэргэжлээр,
-Цэргийн инженерийн сургуульд авто, цэргийн радио холбоо, цэргийн цахилгаан холбоо, цэргийн инженерийн алба, цэргийн инженер-авто замын барилга, цэргийн барилга, инженерийн байгууламж, цэргийн инженер-барилга, замын машин механизмын ашиглалт, цэргийн инженер-усны эрэл хайгуул, усны хангалт мэргэжлээр,
-Цэргийн хөгжмийн сургуульд цэргийн хөгжмийн удирдаач-удирдах урлаг, үлээвэр хөгжимчин мэргэжлээр, Ахлагчийн сургуульд 18 мэргэжлээр элсэлт авна.
-Мөн батальоны захирагчийн дамжаа, стратегийн дамжаа, офицерын дамжаа, мото буудлага, танк, артиллери, инженер, цэргийн химийн чиглэлээр дамжаа хичээллүүлэх юм.




















































Сэтгэгдэл (1)