
Монголд дахь АНУ-ын ЭСЯ ирэх даваа гараг буюу 2-р сарын 18-ны өдөр ажиллахгүй болжээ. Учир нь энэ өдөр АНУ-ын үндэсний баяр болох Ерөнхийлөгчийн өдөр тохиож байгаа аж. Америкчууд тус улсын хамгийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон болон Аврахам Линкольн нарын төрсөн өдрийг ийнхүү үндэсний баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай юм. Ж.Вашингтон 1732 оны 2-р сарын 22-нд төрсөн бол А.Линкольны төрсөн өдөр хоёрдугаар сарын 12-ны өдөр тохиодог. 1865 онд А.Линкольн буудуулж амиа алдснаас хойш тэдний дурсгалыг хүндэтгэж, амьдралыг түүхийг нь хойч үедээ сануулахын тулд хоёрдугаар сарын гурав дахь долоо хоногийн даваа гарагт ийнхүү Ерөнхийлөгчийн өдрийг орон даяар тэмдэглэдэг болсон байна.
Энэ өдөр Вашингтон хотод том хэмжээний парад болж АНУ-ын түүхтэй холбоотой хувцас, ном, дурсгалын зүйлс зардаг нь жуулчдыг татдаг юм.