Монголын эзэнт гүрний үеийн соёлын өв, дурсгалт газруудыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Монголын уран зургын галлерейд 02.28-03.18 өдрүүдэд үнэ төлбөргүй гарах гэж байна. "Эзэн гүрний соёлын дурсгалууд" нэртэй энэ үзэсгэлэнд "ТАСАМ" экспедицийн Иран, Ирак, Афганистан, Казахстан, Кыргызстан зэрэг
улсуудад судалгаа зураг авалтаар ажиллаж, Монголын эзэнт гүрний байлдан
дагууллын үеийн бүтээн байгуулалт болон Монголын түүхтэй холбоотой хот
тосгон, хөшөө, дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан
гэрэл зургуудаас дээжлэн толилуулах юм. Тус үзэсгэлэнд Зүчи хааны бунхан, Хүлэгү хааны байгуулсан
Одон орны төвийн туурь, Хубилай хааны байгуулсан Одон орны төв,
Захирагч Үлэгбэхийн байгуулсан Одон орны төв, Аргун хааны Ордоны туурь,
Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Монгол хаадын дэлдүүлсэн
зооснууд, Дундад Ази дахь Монголын үеийн гар урлалын бүтээлүүдийн гэрэл
зураг, Хүлэгү хааны байгуулсан Шинжлэх ухааны Академи, Их сургуулийн
туурийн гэрэл зургууд тавигдана.
"Эзэн гүрний соёлын дурсгалууд" үзэсгэлэнг Тархан суурьшсан монголчууд ТББ, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл спорт, аялал жуучлалын яам, Монголын архитекторуудын Эвлэлтэй хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл (1)