
Хэрэглээний үнийн улсын индекс 2013 оны 01 дүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 1.8 хувь, оны эхнээс 1.8 хувь, өмнөх оны мөн үеэс 13.0 хувиар өссөн талаар Монгол банкнаас мэдээллээ. Мөн Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 1.5 хувь, оны эхнээс 1.5 хувь, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар тус тус өсчээ. Суурь инфляци жилийн 9.6 хувь байна.