
ОХУ-ын Урал мужийн ойролцоох зургаан хот болон хил залгаа Казахстаны зарим хотод унасан солирын хэлтэрхийнүүдэд өртөж гэмтсэн хүний тоо 400 гаруй болжээ. Ялангуяа солирын хэлтэрхий орон сууцны цонхыг хагалснаас шилэнд зүсэгдэж эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо олон байгаа аж. Одоогийн байдлаар гурван хүний биеийн байдал тун муу байгаа гэж ОХУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдээлсэн байна. Цагдаа нар газарт унасан солирын хэлтэрхийнүүдийг хайж байгаа бөгөөд зарим нь усанд унасан байжээ. Солирын хэлтэрхийд өртсөн хотуудад нийт 20 мянган тусгай ажилтнууд шархадсан хүмүүст тусалж байна. Тэд мөн үймээн самууныг далимдуулж хулгай, дээрмийн хэрэг гарахаас сэргийлж байгаа аж.
Сэтгэгдэл (4)