ОХУ дахь Монгол Улсын элчин сайдын мэдлийн байрыг түрээслүүлсэн, зарсан
гэсэн мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ асуудал үнэн
эсэхийг тодруулахаар УИХ-аас О.Баасанхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг
гарч, хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу маргааш Москваг зорихоор болжээ.

ОХУ дахь Монгол Улсын элчин сайдын мэдлийн байрыг түрээслүүлсэн, зарсан гэсэн мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ асуудал үнэн эсэхийг тодруулахаар УИХ-аас О.Баасанхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу маргааш Москваг зорихоор болжээ.
2007-2008 онд ОХУ-д ажиллаж байсан Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дээрх барилгыг тус улсын “Центр регион Эстэйт” гэх хувийн компанид 10 жилийн хугацаагаар түрээслүүлсэн гэсэн сураг гарсан байна. Дашрамд дурдахад, хойд хөршид суух манай Элчин сайдын мэдлийн хэд хэдэн объект байдаг аж.