Өнөөдөр амралтын өдөр болж байгаа ч дүүргийн татварын газрууд ажиллаж
байна. Татварын ерөнхий газрын даргын тушаалаар дүүргийн татварын
газрууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн бямба гарагт 09:00-17:00 цагийн
хооронд ажиллаж байгаа юм.

Өнөөдөр амралтын өдөр болж байгаа ч дүүргийн татварын газрууд ажиллаж байна. Татварын ерөнхий газрын даргын тушаалаар дүүргийн татварын газрууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн бямба гарагт 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх материалуудыг хүлээн авах цаг хугацаа давчуу болсон учир ийнхүү бямба гарагт ажиллахаар болжээ. Мөн орон сууцны хөнгөлөлт эдлэх, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдах хүмүүсийн материалыг хүлээн авах аж.
Дашрамд дурьдахад, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс нь буцаан олгодог юм байна. Зөвхөн эцэг, эх нь ажиллаж, татвараа төлсөн байх шаардлагагүй бөгөөд суралцахын тулд өөрөө төлбөрөө хийдэг ажилтан ч хамрагдах боломжтой ажээ.