зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Анандбазар Улсын хөрөнгө шамшигдуулж, жилд 1,5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан уу

2013-2-16
0
ЖИРГЭХ
Азтай гэх юм уу адтай ч гэх юмуу энэ хүний баяжсан түүх их сонин.
    7Азтай гэх юм уу адтай ч гэх юмуу энэ хүний баяжсан түүх их сонин. Ц.Анандбазар 1999 онд байгуулагдаад гурван жил болж байсан “Сод Монгол групп” гэх компанид анх ажилтанаар орохдоо чухам ямар санаатай орж ирсэнийг нь мэдэхгүй ч төд удалгүй хэний ч дэмжлэггүйгээр, хэний ч зөвшөөрөлгүйгээр Ерөнхийлөгч нь болчихсон, авах өгөх ёстой мөнгийг нь өөрийн юм шиг гулгуулж байсан гэдэг. Хүний юман дээр хүүдэгнэчихээд хэнэг ч үгүй миний өмч гэж суугаа түүний бузар булхайн талаар “1999 онд байгуулагдсан “Сод Монгол групп” гэх компанийн бичигтэйгээ Төмөр замын удирдах газар очиж миний 1996 онд байгуулсан “Сод Монгол” ХХК –ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авчихсан”, “Мөн “Эрэл” хувьцаат компаниас манай компанийн авах 50 сая төгрөгийг “Би ерөнхийлөгч нь байна” гэж хэлж аваад Содхүүд өгсөн байдаг. Дараа нь өнөөх Содхүү нь УИХ-ын гишүүн болсон. “Сод Монгол” ХХК болон “Сод Монгол групп”-ийн данс, актууд хүртэл ялгаатай байхад ингэж манай өмнөөс гүйлгээ хийсэн” гэж “Сод Монгол” ХХК-ийн захирал асан Д.Чинзориг мэдэгдэж байсан удаатай.

    Бүхэл бүтэн компанийнг эзнийх нь дэргэд эзэлж авсан тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвших гээд бараагүй. Монголчуудын заяа нь түшсэн үү эсвэл мунхаг хүний үйлс нь хазайсан уу яг сонгуулийн үеэр шоронд хоригдож таарсанд нь өнөөдөр баярлах хүн цөөнгүй байна. Учир нь өнөөгийн дуулиан болоод байгаа улс төрийн болоод нийгмийн шинж чанартай томоохон гэмт хэрэгт түүний нэр нь холбогдоогүй хэрэг гэж үнэхээр алга. Ямар сайндаа л тэнгэрийн дуу нь холуур өнгөрөх МИАТ-д хүртэл хууль бусаар шатахуун сумлаж, тэдний удирдлагуудтай нийлж хөөрхөөн юм босгосон гэх мэдээлэл тараад байгаа нь үүний томоохон баталгаа. Гэхдээ яг үнэндээ түүний энэ хэрэг Өргөө 2 кино театрын дэргэд үнэхээр шул луйвар юм.  Ц.Анандбазар гээч хүн “Өргөө 2” кино театрын байрыг хууль бусаар авсан гэдэг талаар “жиргэсээр” ирсэн ч харамсалтай яг баттай баримтыг нь  таг нуучихаад байсан юм. Харин манай сайт Ц.Анандбазар гэдэг хүн чухам ямар хүн, энэ хүн улсын өмчийг хэрхэн үнэгүйдүүлж, өөрийн болгож, түүндээ мөнгө угаадгийг нь үнэнээр нь дэлгэх гэж байна.

 
    Тэрбээр 2012 оны 1 сарын нэгний өдрийн Дугаар 54/43 Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ гэгчийг Төрийн өмчийн хорооны  ТГ-ын Хангамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнүүд болох Б.Өнөрмаа, Д.Одмаа, Мэдээлэл технологийн үндэсний паркийн дарга Ё.Сүхбаатар, Сод монголын охин компани болох “Нью тур сафарис”-ийг төлөөлж Ц.Алтантөгс нартай байгуулжээ. Төрийн хоёрын хоёр байгууллага оролцсон энэ гэрээ бүхэлдээ хууль бус гээд боддоо. Тэгэхээр Төрийн өмчийн хоёр байгууллагыг мань хүн атгаж чадсан юм чинь, өөрт ашигтай гэрээ байгуулж чадсан гэсэн үг. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд тодруулбал Төрийн өмчийн хорооны 42 дугаар тогтоолд “Төрийн өмчийн ямар нэгэн байрыг түрээслэхдээ ам метрийг нь 18 мянган төгрөгөөс багагүй хөлсөөр түрээслүүлэх тухай” байдаг. Гэтэл хуулийг гуультай нь хамт уландаа гишгэсэн энэ нөхөр дээр дурдсан хууль бус гэрээгээрээ Төрийн өмчийг ам метрийг нь 6 мянган төгрөгөөр түрээслэсэн байх юм. Мэдээлэл технологийн үндэсний парк бол нийслэлийн хамгийн өндөр зэрэглэлийн байрлалтай газар. Тэнд өөр албан байгууллагууд ам метрийг 35-36 мянган төгрөгөөр түрээслэдэг. Тэгтэл нөхөр Ц.Анандбазар зах зээлийн үнээс 6 дахин бага буюу 6 мянган төгрөгөөр түрээслэж байна. Ямар хүний хүүхэд болоод ямар компанийн захирал болоод ийм эрх дарх эдлэж байна вэ?

1500m2

2012 оны 1 сарын нэгний өдрийн Дугаар 54/43 гэрээнээс


    Цаашлаад энэ гэрээнд Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд хэсэг буюу үзэсгэлэнгийн танхим байсан хэсэгт, 1 болон 2 дугаар давхарын  нийт 1500 ам метр талбайг түрээслэнэ гэж дурьджээ. Гэвч яг үнэндээ зоорийн хэсэг 1386 ам метр, 1 давхрын 1428 ам метр, 2 давхрын 1134 ам метр гээд нийтдээ 3948 ам метр талбайг түрээслэсэн байх юм. Энэ бол Төрийн өмчийн хорооноос гаргасан албан ёсны тоо юм шүү. Гэвч тэд түрээсийн төлбөрийг ам метр нь 6000 мянган төгрөг нийт 1500 ам метр гээд сард ердөө 9-хөн сая төгрөг төлдөг аж. Багахан тоо бодьё л доо. Нэг сард 9 сая төгрөг бол жил 108 сая гаруй төгрөг болно. Гэвч зах зээлийн үнээр яг бодит хэмжээгээр нь бодвол нэг жилд төлөх төлбөрийг нэг сард төлөх буюу 138 сая төгрөг төлөх тооцоо гарч байгаа юм. Энэ нь 1 тэрбум 658 сая 160 мянган төгрөг болж байгаа юм. Тэгэхээр ямархуу булхайгаар Төрийн өмчийг хулхидаж, шамшигдуулж байгаа нь илт байгаа биз.

1500m2

    Үнэндээ “Содмонгол”-ын Ц.Анандбазар гээч хүн улаан цагаандаа гарсан луйварчин төдийгүй, Төрийн өмчийг шамшигдуулан, үнэгүйдүүлэх маягаар өөрийн болгохоор санаархаж байгаа хүн гэчихэд нэг их хол зөрөхгүй. Орчин үеийн баяжигчид ийнхүү дотроосоо идэж, дотроосоо томордогийн тод жишээ энэ болж байна.

    Түүгээр ч барахгүй дахин нэг баримт дурдая. Хэрвээ төрийн өмчийг гуравдагч этгээдэд түрээслүүлэх бол Төрийн өмчийн хорооноос заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл Сод монголынхон тэр дундаа Ц.Анандбазар гээч хүн төрийн өмчийг дур мэдэн ашиглаж, Мобиком, Юнителд сарын 5,2 сая Броадвайд 3,9 сая, Wendy 2 сая төгрөгөөр түрээслүүлсэн байх юм. Хэрвээ Ц.Анандбазар үүнийг хууль журмын дагуу хийгээгүйгээс хойш бүх төлбөр нь улсад очих ёстой. Эдгээр байгууллагуудын сарын түрээс нийтдээ ойролцоогоор 15 сая төгрөг болно. Гэтэл улсад очих ёстой энэ мөнгөнөөс түрээсийнхээ төлбөрийг төлөөд бусад бүх урсгал зардлаа гаргаад авчихаж байгаа нь шударга ёс мөн үү таминь ээ.

1500m2

   1500m2 “Содмонгол” гэдэг компани ямар маапаантай, Ц.Анандбазар гэж хүн ямар хулхины эзэн болохыг та харж байгаа биз. Хэрвээ тэрбээ Төрийн өмчийг хууль ёсоор түрээслэсэн бол зөвхөн энэ байгууллагаас улс жилд 1,5 тэрбум төгрөг олох байсан. Гэтэл энэ мөнгө өнөө маргаашаа харсан хулхины наймаачны гараар орж, дараа дараагийн хуйвалдаан, хууль бус үйлдлийн суурийг нь тавьж байна.

    Энэ бүхний дараа Ц.Анандбазар хэн хэнтэй хуйвалдаж, хууль бус үйлдлүүдийг цэцэглүүлж байна гэх том асуулт гарч ирэх нь дамжиггүй. Ц.Анандбазар бол МАН-ын гишүүн. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд МАН-ын нөлөө бүхий хүмүүс Төрийн толгойд гарч, томхон гэх байгууллагуудыг захирч ирсэн. Тиймдээ ч хуйвалдаан амархан бүтжээ гэх хардлага төрж байгааг нуух юун. Учир нь тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар ажиллаж байсан.

 Мөн тухайн үед Мэдээлэл технологийн үндэсний паркийн даргаар Ё.Сүхбаатар гэх эрхэм ажиллаж байсан. Эдгээр эрхэмүүд нэг намын үй зайгүй нөхдүүд бөгөөд танилын нүүр халуун гэдэг шиг Төрийн өмчийг танилынхаа доор ийнхүү дэвсч өгсөн байх магадлалтай юм. Дээр нь энэ хэрэгт тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт нар хамаатай байх өндөр магадлал бий. Учир нь энэхүү хууль бус үйлдлийг үйлдэж байхдаа тэрбээр НИХ-ын тэргүүлэгч байсан бөгөөд энэ гар хөлөөрөө ч Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн байх магадлал байгаа юм. Үүнээс гадна бас нэгэн бас нэгэн асуулт гарч ирж байна. Төрийн өмчийн хороо Өргөө 2 кино театрын талбайг 3948 ам метр гэж гаргачихаад яг гэрээн дээрээ яагаад 1500 ам метр гэж тусгасан юм бол. Тэгэхээр энэ авилгалын сүлжээ юу аль эсвэл ажлаа хийж чадаагүй уньхаагүй төрх үү.  

 Түүнчлэн “Содмонгол”-ын Ц.Анандбазар “Өргөө 2” кино театрын барилгыг хууль бусаар авсан гэж энд тэндэхийн хэвлэл мэдээллээр багагүй гарч байсан. Гэвч өнөөг хүртэл АТГ болон бусад хууль хяналтынхан шалгахгүй удаж, Ц.Анандбазар мэтийн төрөөс зулгаагсадыг зайлуулахгүй байгаа юм бол. Хороололд байдаг “Өргөө” кино театрыг ч гэсэн энэ далимаар нь шалгах хэрэгтэй. Иргэдийн нүдэн дээр улаан цайм төрийн өмчийг шамшигдуулсан тэрбээр Өргөө кино театрыг ч бас ийм аргаар гартаа оруулсаныг үгүйсгэхгүй. Эцэст нь баттай баримттай нь дэлгэж байгаа энэ нийтлэлийн дараа АТГ-ыхан цочоо авч, даварсан Ц.Анандбазар гэх эрхэмд даруулгыг чангахан шиг өгөх хэрэгтэй байна. Мөн манай сайт “Содмонгол”-ын Ц.Анандбазартай холбоотой өмнө нь хэвлэлээр гарч байсан болоод гарч байгаагүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар цувралаар хүргэх болно.

1500m2

1500m2

Эх сурвалж: www,chuhal.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (202.21.106.135)
    ugaasaa l nic-iin hulgaich shuu dee
    2013 оны 02 сарын 17 | Хариулах
  • (202.179.23.37)
    ЯМАРЧ БАЙСАН ХУ НАМЫГ ИХ АШИГЛАСАН НӨХӨР ДӨӨ. ЗАЛУУ ХҮН ГЭХЭД ИХ ХУУЧИНСАГ НӨХӨР ГЭСЭН. БААБАРЫН ХЭЛДЭГЭЭР АЛДАГДСАН ҮЕИЙНХЭНЫ 1 БАЙХАА
    2013 оны 02 сарын 17 | Хариулах
  • (98.220.224.44)
    Naad HULGAICHAA tonilgoson ch nehel dagal bolohgui l yum shig baina!
    2013 оны 02 сарын 16 | Хариулах
  • Cochin (27.123.214.109)
    Yamar ichdeggui nuxduud ve?
    2013 оны 02 сарын 16 | Хариулах
  • (49.0.161.222)
    deeliigni numrvvldee .za tgd ter humrvvldeg hvmvvs ni basl atgand ni orjihson bgaa bailgvi dee
    2013 оны 02 сарын 16 | Хариулах
  • (182.160.26.210)
    Удахгуй Анандбазар дээлээ немерхнэ
    2013 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 Mid-Season Invitational
    4 цаг 5 мин
  • Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    4 цаг 8 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
    4 цаг 10 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр хэзээ СЭТГҮҮЛЧ болсон бэ?
    8 цаг 11 мин
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
    9 цаг 21 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
    9 цаг 47 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
    9 цаг 52 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
    10 цаг 13 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
    10 цаг 33 мин
  • Б.Жавхлан: Төсвийн тодотгол хийнэ гэдэг бол хүсээд байх зүйл биш
    10 цаг 48 мин
  • Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг чадавхжуулах “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүллээ
    11 цаг 1 мин
  • Д.Отгонбаяр: Энэ гэр бүлийн эх орноо хайрлах сэтгэлийг ард түмэнд дамжуулдаг радио станц нь Цогоо
    11 цаг 6 мин
  • Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 377 хүнд холбогдох 266 хэргийг шүүхэд шилжүүлжээ
    11 цаг 33 мин
  • Улиастай сумын шугам сүлжээний шинэчлэлийг эхлүүлэв
    11 цаг 35 мин
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
    12 цаг 25 мин
  • Элсэлтийн шалгалттай өдрүүдэд зам засварлахгүй
    12 цаг 27 мин
  • Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    13 цаг 21 мин
  • Д.Энхжаргал: Шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгчийг бэлдсэн
    13 цаг 44 мин
  • ХХБ-ны Apple Pay үйлчилгээг идэвхтэй ашигласан 102 харилцагч шагналаа гардан авлаа
    13 цаг 58 мин
  • Үхрийн мах болон I гурилын үнэ дахин өсжээ
    14 цаг 20 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
24 баримт
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК