БНСУ-ын жүжигчин И Ёнг Эг буюу Жангүмын Солонгосын үндэсний хоол Бибимпабийг сурталчилсан сурталчилгааны зурагт хуудас Америкийн "New York Times" сонины 13 дугаар хуудасны бүтэн нүүрийг эзлэн өнгөтөөр хэвлэгджээ.
Жүжигчин И Ёнг Эгийн гол дүрд нь тоглосон "Тэжангүм" драма дэлхийн 60 оронд албан ёсоор орчуулагдан гарч, нийтдээ 3 тэрбум үзэгчийг байлдан дагуулсан ба түүнийг Солонгосын үндэсний хоолыг дэлхий дахинд сурталчлах үйлсэд хамгийн их хувь нэмрээ багагүй хэмжээгээр оруулсан гэж үздэг ажээ.
16 дугаар дууны үед Солонгос улсад хамгийн анхны эмэгтэй тогооч бий болсон гэсэн бичгээр эхэлсэн дээрх сурталчилгааны хуудас анх удаагаа АНУ-ийн хэвлэлийн хуудаснаа хамгийн том хэмжээтэйгээр хэвлэгдэн гараад байна.

Сэтгэгдэл (2)