Архангай аймаг үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус
аймгийн ЗДТГ-аас аймгийн бэлгэ тэмдэг (лого)-ийг бүтээх уралдааныг
зарлажээ. Энэхүү бэлгэ тэмдэг нь төрөлх аймгийнхаа гарал үүсэл, байгаль
газарзүй, нэрний билэгдэл, түүхэн замнал, аж амьдрал, соёл уламжлалын
онцлогийг шингээсэн утга төгөлдөр шилдэг бүтээл байх учиртай аж.

Архангай аймаг үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн ЗДТГ-аас аймгийн бэлгэ тэмдэг (лого)-ийг бүтээх уралдааныг зарлажээ. Энэхүү бэлгэ тэмдэг нь төрөлх аймгийнхаа гарал үүсэл, байгаль газарзүй, нэрний билэгдэл, түүхэн замнал, аж амьдрал, соёл уламжлалын онцлогийг шингээсэн утга төгөлдөр шилдэг бүтээл байх учиртай аж. Бүтээлийг урлахдаа үүсэл хөгжлөөс нь нарийн хөөн, он дараалал бүхий тооны билэгдэл, ёс заншил бүхий монгол өв уламжлал, эртний монгол бичиг бичээсээс санаа оруулан, 3D болон энгийн зургаар, макетаар урлан хийх юм байна. Уралдааны эцсийн хугацаа 2013 оны дөрөвдүгээр сарын 1 бөгөөд Архангай аймгийн ЗДТГ-ын даргад гэсэн хаягаар бүтээлээ ирүүлэх, эсвэл аймгийн ЗДТГ-ын А корпуст өөрийн биеэр аваачиж өгч болох юм байна. /Жич: Anir_ily@yahoo.com, хаягаар холбогдож болно. Холбоо барих утас: 9589-3002/