зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хулхидах урлаг

2013-2-17
0
ЖИРГЭХ
Хамаг юм 2000 оноос эхэлсэн юм. Орост Путин гарч ирж хөл толгойгыг нь олж, эмх цэгцэнд оруулж, хуучин байр суурийг сэргээх байр суурийг тууштай баримтлах болов.
 294089_399898866753930_358280906_n  Хамаг юм 2000 оноос эхэлсэн юм. Орост Путин гарч ирж хөл толгойгыг нь олж, эмх цэгцэнд оруулж, хуучин байр суурийг сэргээх байр суурийг тууштай баримтлах болов.
   Хятадад эрчимтэй өсөлтийн өсөлтийн арваад жилийн дараа Засгийн Газрын бүтцийн шинэчлэл эхэлж, бөглүү муж улсуудыг хөгжүүлж, зах хязгаар улсуудыг эрчимтэй анхаарах бодлого баримтлах болов.
  Америкт бүгд найрамдах Жорж Буш ялж ардчиллыг бүх дэлхийн гол чиг шугам болгон зарлав. 9 дүгээр сарын 11-ний дараа АНУ Ойрхи Дорнодтой ихээхэн орооцолдсон боловч Хятадыг тусгаарлах бодлого нь тэдний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар байсан юм. Одоо ч байсаар байна.
  1999 онд БНХАУ-ын Дарга Зин Зя Мин, 2000 онд Владимир Путин, 2005 онд Жорж Буш нар тус тус айлчилсан нь үүнийг Монголын ач холбогдлыг гэрчилнэ. 2000-аад оны эх хүртэл Монголтой “найрамдах уралдаанд” АНУ тэргүүлж байсан юм. 2003 онд 180 монгол цэрэг Ирак руу энхийг сахих ажиллагаанд явав, үүнээс жилийн дараа монголын цэрэг Вашингтоны дэмжлэггүйгээр Косово руу очив. Дорхноо “бие дааж” сурч байгаа юм…

   Монгол эхний үед гадаадынхны сонирхлыг зөвхөн улс төрийн талаар татаж байсан бол 2000 оны эхэн үеэс эдийн засгийн талаар татаж эхэлсэн юм. 2000 онд манай ДНБ дөнгөж 1 млрд $ доллар болж байсан. Аналитикуудын тооцоогоор Монголын эрдэс баялгийн нөөц одоогийн үнээр ойролцоогоор 1,3 триллион орчим $ болно.
  Асгатын мөнгөний орд гэхэд 3 мянган тонн нөөцтэй, таамаглалт нөөц нь 5 мянган тонн гэж байгаа. Дорнодын Гурван булгийн уран дэлхийд томдоо орох бөгөөд 1,4 сая тоннын нөөцтэй. Тамсаг болон Дорноговийн нөөц нефтийн хоёр нөөц гэхэд л нийлээд 7 миллиард баррель нөөцтэй.
2009 онд Владимир Путиныг Улаанбаатарт айлчилсны дараа Орос-Монгол хоёр ашиглаагүй орд газарт хамтран төмөр зам барихаар анх шийдвэрлэсэн юм.
 Ер нь 2000 оны дунд үеэс манайд хэн хэн цуглаж байсныг дурдвал сонин байх болов уу. Rio Tinto, австрал-британий BHP Billiton, гангийн концерн ArcelorMittal, британ-швейцарийн Xstrata, бразилийн Vale, америкийн Peabody, хятадын Shenhua, японы Mitsui зэрэг олон томчууд бүгд байлаа. Оросууд ч гэсэн хоцроогүй юм. Оюу Толгойд “Русал”, “Норильский никель”, “Полиметалл” тэр ч байтугай “Зарубежгеолог”-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн хүртэл өрсөлдөж байлаа. Харин Таван Толгойд бол “Северсталь”, “Ренова”, “Базэл” гурван аваргын альянс өрсөлдөж байсан юм. Мөн манай “Эрдэнэт”, “Монголросцветмет” нэгдэлд хувь бүхий “Ростехнологи” хэт аварга сонирхлоо илэрхийлж байв. 2008 оны намар “Ростехнологи” Алишер Усмановын “Металинвест”-ын хамтрагч болж Байгалийн чанад дахь зэсийн ордын лицензийн эзэмшигч болсноор Монголд бүр ч их сонирхолтой болсон юм Мундаг байгаа биз. Гэхдээ Монголын баялгийн төлөө Оросуудын тэмцлийн гол зүтгүүр нь Оросын төмөр зам Хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгч Владимир Якунин болсон билээ.

   Түүний ажлыг би дүгнэлтэй нь биш, ямар ч гэсэн тэр 2009 оноос маш эрчимтэй ажиллаж эхэлсэн юм.
2009 оны 5 дугаар сард Владимир Путин Улаанбаатарт айлчилж манай Ерөнхий сайд С.Баяртай хэлэлцээр хийсэн билээ. Оросууд түүнийг “өөрийн хүн” гэж бодож байсан байх. Үгүй ядахдаа хүн хулхидах амьтан биш бодож байсан нь лавтай.
  Энэ хэлэлцээрээр төрийн өмчийн “Эрдэнэс-МГЛ” ба “Монголын төмөр зам” (Монголын үндсэн орд газруудын лицензийг эзэмшдэг) болон РЖД компанийн хооронд “Дэд бүтцийн хөгжил” Хамтарсан үйлдвэр байгуулах тухай албан ёсоор зарласан юм. Энэ хамтарсан үйлдвэр Монголын өмнөдөд буй эзэмшээгүй орд газрууд, тухайлбал Оюу Толгой, Таван Толгойн орд газрууд руу төмөр зам барих ёстой байлаа.
  Тэр үед буюу 2009 онд орос-монгол хоёр яг ингэж тохирсон юм. Энэ тухайгаа Якунин “Коммерсант” сонинд бичихдээ: “Баяр хэлэлцээрийн явцад Оюу Толгой, Таван Толгойн лицензийг “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан үйлдвэрт өгнө гэж Путинд өөрийн биеэр амласан. Оронд нь бид Хамтарсан үйлдвэр Улаанбаатар төмөр замын салааг (УБЖД-ын 50 хувь нь ОХУ-д хамаарна) барьж өгөх ба тэндээс монголын нүүрсийг трансибирийн замаар оросын Алс Дорнод, улмаар Япон, Солонгост хүргэнэ гэсэн” гэжээ. Ер нь бол Оросын Засгийн Газрын болон төмөр замын нөхдүүд Трансибирийн замаар монголын нүүрсийг тээвэрлэх санаагаа олон удаа дурдаж байсан. Якунин ч Оросын болон Монголын хэвлэлд олон удаа дурдаж байсан.
  Төмөр зам барихын зэрэгцээгээр Таван Толгой, Оюу Толгойг боловсруулах хамтарсан үйлдвэр барина. Үүний тулд конкурс зарлана, хамтрагчдыг сонгоно. Ингээд эцсийн дүнд “Дэд бүтцийн хөгжил” 25% нэмэх 1 хувьцаа, хөрөнгө оруулагч 75% хасах 1 хувьцаа гэж төсөөлж байсан юм. Конкурсын нэг гол нөхцөл нь хөрөнгө оруулагч хүдрийг зөвхөн Оросоор дамжуулан зөөх ёстой байлаа.
  “Дэд бүтцийн хөгжилд” Монголын орд газрыг боловсруулах эрх олгосны хариуд Орос энэ хамтарсан үйлдвэрт 1,5 миллиард $ оруулахаар амласан байсан юм. Түүнээс гадна Якунины “Коммерсант”-д ярьснаар оросууд 2009 оны сүүл гэхэд Улаанбаатар төмөр замын өөрийнхөө элэгдлийн хувийг санхүүжүүлэхээс гадна төмөр замын нийт дүрмийн санг 250 сая $-оор нэмэх ёстой байв. Ингээд шинэ төмөр зам барихтайгаа нийлбэл Якунины “Коммерсант”-д ярьснаар монголын орд газрыг эзэмших төсөлд 7 миллиардаас багагүй доллар зарцуулах ёстой байжээ. Энэ үнэн тооцоо байх гэж би бодож байна.
  Гэтэл 5 дугаар сард В.Путиныг ирэхэд найрсаг байсан Монгол 9 дүгээр сард Д.Медведевийг ирэхэд хүйтэн болчихсон байх нь тэр. Юу болов, яав ?! Учир нь манай захиалгаар 2008 оны сүүлчээс эхлэн Дэлхийн банк судалгаа хийсэн ажээ. Энэ судалгаагаар нүүрсээ Хятадын Тянжин рүү зөөсөн нь илүү ашигтай гэсэн дүгнэлт гаргасан аж. Судалгаатай судалгаагүй зуугаад жилийн өмнөөс тэмээн жин явдаг байсан зам л даа. Нүдээрээ хэмжсэн ч хамаагүй ойр байдаг юм. Ингээд Монголд геополитикийн олон жил дамжсан маргаан хэрүүл дэгдэв. Геополитик ч юу байхав, төмөр замын царигийн маргаан…
Асуудал улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, бүс нутгийн, геополитикийн, футурологийн, системийн гэх мэт маш олон талтай…
  Эхлээд С.Баяр өвчний учир чөлөөлөгдөв. Дараа нь түүний орыг Сү.Батболд авав. Москва, хөөрхий муу Якунин хоёрыг ёстой нэг хулхидаж өгөв. Амлаад байдаг амлаад байдаг, ганц ч баримт бичигт гарын үсэг зурсангүй. Нөгөө амлаад байсан лицензи нь Ivanhoe Mines, Rio Tinto хоёрт очоод нэлээд хэдэн жил болсныг Оросууд хэзээ хойно мэдэж байгаа юм. Тэгээд уучлаарай, одоо Таван Толгойг танайд заавал өгнө гэв. Тэгснээ олон улсын тендер зарлав. Оросууд “тэнэг” нь мэдэгдээд байгаа юм. Хэдэн жилийн өмнө “Росатомын” хэдэн залуус “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулах тухай хууль” үзэх гэж Монголд зориуд ирээд орчуулгыг нь олж чадалгүй буцсан байгаа юм.
Ганц оросуудыг ингэж хулхидаад байгаа юм биш л дээ. Сүүлдээ үзэгдсэн харагдсан болгоноо хулхиддаг муу зан сурчээ бид.

  Хятадуудыг хулхидвал Орос, Америкийн нэрийг урдаа барьдаг, Америкийг хулхидвал Хятад, Оросын нэрийг урдаа барьдаг, энэ мэт сөөлжүүлэн худал хэлдэг хулхиддаг, үнэхээр муу ёрын амьтад болж гүйцэж. Хятадын сайдтай хэлэлцээрт гарын үсэг зурчихаад араас нь наад хэлэлцээр чинь хүчингүй шүү гэж араас нь утасдана. Ямар сайндаа Путин монголоор “тохирлоо шүү” гэж хэлж байхав. Хятадын У Банго “хэн хэндээ тодорхой, тогтвортой байх нь чухал” гэж ганц өгүүлбэр хэлэхийн тулд нисч ирж байна ш дээ. Биднээс том улсууд хүртэл “айдаг” болж байна ш дээ. Энэ нэг их “бахархаад”, “гайхуулаад” байх ч эд биш байх… Бид сүүлдээ тэднээр бүр “тоглоом хийдэг” болж. Байж байгаад тендер зарлана. Байн байн хойшлуулна. Тэгснээ Та нар хэд хэдээрээ консерцум болоод “нэг сайхан жагсаатах” гэнэ. Нөгөө хэд нь “жагсаж” л байгаа юм чинь. Япон, Солонгос, Орос, Хятад, Америк дэвэн дэлхийн есөн шидийн юмнуудыг “холиод жагсаачихад” чадаж л байгаа юм даа. Манайхаас өөр газар бол тэднийг ингэж “хольж жагсааж” яагаад ч чадахгүй. Нээрээ шүү…
  Эхлээд Таван Толгойд банк сонгов. Goldman Sachs, Deutsche Bank, BNP Paribas, Macquarie Group хэдийг сонгож авав. Дараа нь хөрөнгө байршуулах газраа сонгов. Хэдэн сар болж болж гурван газар сонгов. Гонконг, Лондон,Улаанбаатар гурав гэнэ. Энэнд чинь удаад байх юу байна.
Тендерээ 4 удаа хойшлуулав. Энэ дэлхийн хамаг амьтны тэсгэл тэвчээрийг ёстой нэг шалгаж байгаа юм чинь. Тэгж тэгж Таван Толгойгоо хоёр хуваачихаад нэг хэсэг дээр нь хөзөр хольж байгаа юм шиг Та нараас РЖД, Peabody, Shenhua гурвын толгойлсон консерциум зэрэг тэнцлээ гэж байгаа юм.
Монгол ёс заншлын дагуу Орос, Хятад, Америк гуравт хуваагаад өгчихөж байгаа царай нь тэр. Хулхидаж хулхидачихаад хэнийг нь ч гомдоохгүй гэж байгаа царай нь тэр. Монгол “шударга ёс” гэж нэг иймэрхүү юм байдаг юм.
  Энэ “ялсан нөхдүүд” бүгдээрээ уурандаа тэсрэх шахаж байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Одоо ийм тэнэг аргаар асуудлыг шийднэ гэж бодож байвал тун их эндүүрэл болно. XXI зуунд мунхаг харанхуй, зэрлэг бүдүүлэг явдал ахин гаргахгүй байхыг хичээх нь бидний үүрэг. Үүнийг МАН дангаараа хийсэн гэж би огт бодохгүй байна. Миний баттай судалгаагаар нам дамжсан олигархи бүлэглэл ийм тэнэг гацаанд Монгол Улсыг оруулсан. Одоо нэг нам руугаа тохох гээд хэрэггүй л дээ. Яагаад гэвэл Та нар бүгдээрээ адилхан, хулхинууд ш дээ. Би ямар мэдэхгүй биш…
  
   Гэхдээ хулхидах бол сайн юманд хэзээ ч хүргэхгүй л дээ. Одоо хулхидуулцан л байгаа биз дээ…
Судлаач Д.Ганхуяг
2013 оны 2 дугаар сарын 17.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • mongolhvv (87.64.164.142)
    vnen sain niitelel boljee??
    2013 оны 02 сарын 17 | Хариулах
  • (122.201.18.212)
    tanai sai minii kommetiig gargakhgui bna yalgavarlan gaduurkhaj bna
    2013 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    30 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 2 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 3 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 18 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 25 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 54 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК