
Маргааш буюу шинийн 8-ны билэгт сайн өдөр "Буян арвижихуйн ерөөл" шашин урлагийн цэнгүүн болох гэж байна. Буянт-Ухаа спорт цогцолборт болох энэхүү цэнгүүнээс олсон орлогыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэдрэлийн тасагт хэатэн эмчлүүлж байгаа тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээнд хандивлах аж. Цэнгүүнд усан могой жилийн бүх заслыг Жанчивдэчин хийдийн лам нар хийх бөгөөд дуучин Д.Бурмаа, П.Жимсээ, Д.Батбаяр, "Монгол эгшиглэн" хамтлаг, "Түмэн эх" чуулга оролцож ая дуугаа өргөнө. Маргааш шашин, урлагийн цэнгүүний үзэгчдийг "Буянт-Ухаа" спорт цогцолбор руу УДЭТ-ын урдаас таван автобус үнэ төлбөргүй хүргэж үйлчлэх юм байна.