Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. УИХ-д 2008, 2012 онд дараалан сонгогдсон Ч.Сайханбилэг АН-ын ҮЗХ-ны гишүүн. Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлсэн түүнийг нууцлаг гишүүдийн тоонд оруулдаг. Түүний эхнэр загвар өмсөгч О.Байгальмаа гэдгээс өөр мэдээлэл бүдэг бадаг байдаг. Ямартаа ч өнөөдөр Ч.Сайханбилэг гишүүн 44 нас хүрлээ. Түүнд УИХ-ын бусад гишүүд болон найз нөхөд нь твиттер хуудсаар дамжуулан баярын мэнд хүргэж байна.


Сэтгэгдэл (7)