
Шри Ланкад Английн иргэншилтэй сэтгүүлч Faraz Shaukatally-ийн гэрт халдаж, буудаж гэмтээсэн хэрэг өнгөрсөн баасан гарагийн шөнө гарчээ. Эрэн сурвалжлах салбарын сэтгүүлч Faraz Shaukatally нь энэ долоо хоногт улс төртэй холбоотой хэд хэдэн нийтлэл бичиж хэвлүүлжээ. Энэ нь түүнийг хэрэгтнүүдийн халдлагад өртөх шалтгаан болсон гэж цагдаа нар үзэж байна. Сэтгүүлчийн гэрт шөнө дунд гурван хүн дайрч орсон бөгөөд нэг нь түүний хүзүүн тус газар бууджээ. Faraz Shaukatally-гийн биеийн байдал тааруу бөгөөд өчигдөр сумаа авахуулахаар Английг зорьсон байна.
Нью-Иорк хотод төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах нийгэмлэг /CPJ/ Шри Ланкаг хэвлэлийн эрх чөлөөнд халгаатай орон гэж дурджээ. Учир нь 1999 оноос хойш 25 сэтгүүлчийн амийг улс төрийн зорилгоор хөнөөсөн аж. Гэсэн ч эдгээ хэргийн нэгнийх нь ч эзэн холбогдогч олдоогүй байна.