
Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл
шинээр олгохгүй байх тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын 53 тоот
захирамж гарчээ.

Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байх тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын 53 тоот захирамж гарчээ. Уг захирамж энэ оны наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл мөрдөгдөх юм байна. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн ЦГ-ын үйл ажиллагаатай танилцах үеэр гэмт хэргийн гаралт харьцангуй бага байгаа хэдий ч архидан согтуурсны улмаас осгосон золгүй тохиолдол хэд хэд гарсан болохыг анхааралдаа авсан нь энэ аж.
Д.Ундрах /24tsag.mn/