
Дэлхийн томоохон загварын шоуны нэг “Tokyo Fashion Week”-ийн “Mercedes
Benz Fashion Show”-нд “ARIUNAA SURI” хэмээх монгол дизайнерын брэнд
оролцохоор болсон.

Дэлхийн томоохон загварын шоуны нэг “Tokyo Fashion Week”-ийн “Mercedes Benz Fashion Show”-нд “ARIUNAA SURI” хэмээх монгол дизайнерын брэнд оролцохоор болсон. Соёл урлаг, загварын салбарын түүхэнд анх удаа монгол дизайнер, монгол брэнд дэлхийн топ загварын долоо хоногт шоугаа үзүүлж, дэлхийн топуудтай эн зэрэгцэн, улсынхаа нэрийг гаргах гэж байна. Загварын долоо хоног ирэх сарын 17-23 -нд болох юм. Ариунаа Сүри нь уг шоунд 2013, 2014 оны намар өвлийн 40 гаруй иж бүрэн загвар, нийт 170 гаруй загвараар оролцох аж. Монголоос төлөөлөл болгож ойролцоогоор 5-7 загвар өмсөгчдийг авч явах бөгөөд маргааш Монгол Улсын Филармони-д сонгон шалгаруулалт явуулхаар болжээ.