Өнгөрсөн оны есдүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кинотеатрын урд талд баригдаж
буй барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж хүний амь нас эрсдсэн ноцтой
хэрэг гарсан билээ.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кинотеатрын урд талд баригдаж буй барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж хүний амь нас эрсдсэн ноцтой хэрэг гарсан билээ. Хэрэгт холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаад өнгөрсөн арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, тус газраас АТГ үргэлжүүлэн шалгаж байгаа юм. Гэвч барилгын компаний хоёр ажилтныг хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчин, хүний амь эрсдэхэд хүргэсэн хэргийг дээрх хэргээс тусгаарлаж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж буй юм байна. Тодруулбал, энэ хэрэгт холдбогдуулан барилгын гүйцэтгэгч компаний ажилтан н.Батбилэг, н.Оюунгэрэл нарт Эрүүгийн хуулийн 138.2-т зааснаар буюу хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчиж, хүний амь эрсдэхэд хүргэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ хэрэг удахгүй шүүхэд шилжих ажээ.