
Өсвөр, залуу хөлбөмбөгчдийн дунд уламжлал болон зохиогддог “Дуулиан 2020” тэмцээний шинэ улирал удахгүй эхлэх гэж байна.

Өсвөр, залуу хөлбөмбөгчдийн дунд уламжлал болон зохиогддог “Дуулиан 2020” тэмцээний шинэ улирал удахгүй эхлэх гэж байна. Долоо дахь удаагаа зохиогдох тус тэмцээнд 11, 13, 15, 17 насны ангилалд 70 сургуулийн 200 баг өрсөлдөхөөр болжээ. Энэ жилийн тэмцээний шагналын сан 30 сая төгрөгт хүрсэн байна. Тэмцээний эхний тоглолт гуравдугаар сарын 2-нд болох бол шигшээ тоглолтууд тавдугаар сард явагдах юм байна.