Баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн
нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи
баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс
секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор болон Хүрэн-бэлчир, Идэр,
Тэс, Буянт голын сав газраар 15-20 градус, Эгь-Үүр, Хараа, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус хүйтэн, говийн
бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн
байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 5-7 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.