"Microsoft" корпораци бас л хакерийн дайралтад өртсөн талаар "BBC" мэдээллээ. "Microsoft" корпорацийн мэдээлснээр өчигдөр
компанийн ажилтнуудын хэдэн компьютер хорт кодын нөлөөнд автсан байна. Энэ
удаагийн дайралт урьд нь өртөж байсан "Apple", "Facebook" компаниудын эсрэг хэрэглэсэнтэй
адилхан байна гэж корпорацийн төлөөлөгч мэдээлжээ.

"Microsoft" корпорацийн мэдээллийг хулгайлсан гэх шинж тэмдэг байхгүй байгаа гэжээ. Энэ сард кибер халдлагад дэлхийн томоохон мэдээлэл технологийн компаниуд нэрвэгдэж байгаа юм. Саяхан "Twitter" хакерын дайралтад нэрвэгдсэнээр
хэрэглэгчдийн 250 мянган аккаунт, түүний дотор нууц үг, цахим хаяг болон
өөр мэдээ баримт хулгайлагдсан юм.
Д.Идэр