С.Одонтуяа: Тамхинаас амархан гарах аргыг заалгах хүн байна уу
УИХ-ын гишүүн С.Одонтуяа сүүлийн хэдэн өдөр өөрийн твиттер хуудсаар дамжуулан тамхинаас гаргах зөвлөгөөг идэвхтэй хүргэдэг боллоо. Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Тамхинаас амархан гарах арга байна заалгах хүн байна уу. За за, ipad-ний цэнэг дуусч байна. Дараас зааж өгье” хэмээн бичжээ.Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх "Тамхины хяналтын тухай" хуулийг амьдралд нийцэхгүй, хүний эрхийг боомилсон хэмээн иргэд шүүмжилж байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Олон нийтийн газар тамхи татахгүй байхад 50 мянгаар торгуулахгүй байж болно. Энэ тийм том асуудал гэж үү” хэмээн жиргэжээ.




















































Сэтгэгдэл (6)