
БНХАУ-ын Сангийн яам байгаль хамгаалах салбарт шинэчлэл хийх гэж байгаа талаар "Сяньхуа"
агентлаг мэдээлжээ. Засгийн газар бохирдуулах бодисын хаягдлын
төлбөрийг экологийн татвараар солихоор болжээ. Ингэснээр нүүрс хүчлийн
хаягдалд татвар ногдуулахаар төлөвлөсөн байна.

БНХАУ-ын Сангийн яам байгаль хамгаалах салбарт шинэчлэл хийх гэж байгаа талаар "Сяньхуа" агентлаг мэдээлжээ. Засгийн газар бохирдуулах бодисын хаягдлын төлбөрийг экологийн татвараар солихоор болжээ. Ингэснээр нүүрс хүчлийн хаягдалд татвар ногдуулахаар төлөвлөсөн байна.
Түүнээс гадна Хятад улс их хэмжээний энерги хэрэглэж үйлдвэрлэх бараа таваар, үйлдвэрлэл болон усан нөөцөд татвар ногдуулах боломжийг авч үзэж байгаа аж.
Томоохон түлш хэрэглэгчийн нүүрс хүчлийн хаягдалд татвар 2015 оноос наана татвар ногдуулж болзошгүй бөгөөд 1 тонн нүүрс хүчлийн хаягдалд 10 юанийн татвар ногдуулж, цаашдаа аажмаар нэмэгдүүлэх юм байна.
Д.Идэр