Өнөөдөр 17:00 цагт УДБЭТ-т Д.Лувсаншаравын "Хан бүргэд" дуурийг тоглох
гэж байна. Гурван бүлэг таван үзэгдэлт баатарлаг дуурийн хөгжмийг алдарт
хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бичсэн юм. Харин өнөөдөр удирдаачаар
Ж.Бүрэнбэх УГЗ, найруулагчаар СТА Г.Эрдэнэбаатар нар ажиллана.

Өнөөдөр 17:00 цагт УДБЭТ-т Д.Лувсаншаравын "Хан бүргэд" дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг таван үзэгдэлт баатарлаг дуурийн хөгжмийг алдарт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бичсэн юм. Харин өнөөдөр удирдаачаар Ж.Бүрэнбэх УГЗ, найруулагчаар СТА Г.Эрдэнэбаатар нар ажиллана.
Тус дуурийг анх 1966-10-10 нд тоглож байсан. Энэхүү дуурь нь 1913-1920 оны хооронд болсон Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө түүхэн хөдөлгөөнийг харуулсан бөгөөд гарамгай жанжин, хурц билэг, Манлай баатар Дамдинсүрэнгийн эх оронч тэмцлийг өгүүлсэн билээ. Манлайбаатар Дамдинсүрэнд СТА Ч.Энхтайван тоглоно.
Т.Хулан