Яах уу: Түүний эхнэр залгах үед...

Яах уу: Түүний эхнэр залгах үед...
Үүнийхээ дараа дэмий л өөртөө харамсаж, тэгэх минь яалаа гэж суудаг.
Тохиолдол: Боломжийн царайлаг, тогтсон ажилтай, машинтай, нүдэнд дулаахан залуу... яг л чиний мөрөөдөж байсан хүн. Ганц бие гэхэд арай л нас нь явчихсан хэрнээ бүх юм нь боломжийн, чиний цагаан морьтой ханхүү л гэсэн үг. Тэр бүх зүйлдээ мэргэжлийн. Халамжтай, чиний юу хүсэж байгааг мэддэг, сайхан дуулдаг, бас өнөөх ажилдаа ч сайн. Гэхдээ л тэр чамаас нэг зүйлийг нуугаад байгаа юм шиг санагддаг. Тэгж явсаар байгаад л нэг мэдэхэд та хоёрын харилцаа гүнзгийрчихжээ. Нэгэн өдөр танихгүй дугаараас үл таних эмэгтэй чам руу залгаж, ханхүүгийн чинь хамаг нууцыг дэлгэж орхино. Тэр эхнэртэй, хоёр хүүхэдтэй байжээ. Өөрөө ч мэдэлгүй хууртагдаж ийм байдалд орчихоод өнөөх эмэгтэйд юу гэж хэлэх вэ?
Сөрөг шийдэл: Би тэр хүнд хайртай. Нөхрөө өөртөө тогтоож чадахгүй бол хохь чинь. Одоо би тэрнээс салж чадахгүй. Чи хувь тавилантайгаа эвлэрч, өнчин хоёр хүүхдээ аваад холхон яв.
Эерэг шийдэл: Уучлаарай. Түүнийг бүрэн таниагүй байсан нь миний алдаа байжээ. Хэрвээ би энэ хүнийг эхнэр, хүүхэдтэй гэдгийг мэдсэн бол ингэхгүй байх байсан. Би одоо тэр хүнтэй дахиж уулзахгүй.
Яагаад ийм шийдвэр гаргах ёстой гэж?
1-рт: Чи хичнээн тэр хүнд хайртай байсан ч сэтгэлээ татах хэрэгтэй. Тэр чамаас салаад эхнэртэйгээ буцаж нийлэхгүй байсан ч хамаагүй, чи ямар ч байсан хэн нэгний хоёрдогч байх ёсгүй.
2-рт: Чамаас болоод хүүхэд өнчрөх ёсгүй.
3-рт: Тэр хэн нэгнийг хуураад чам дээр ирсэн юм чинь, хэзээ нэгэн цагт ч бас чамайг хуурж өөр нэгэн дээр очихгүй гэх баталгаа байхгүй.
4-рт: Өөдөсхөн хүүхдүүдээ бодоод тэвчиж яваа бүсгүй хүний зовлонг ойлгох хэрэгтэй.Өөрийн гэсэн ёс зүйтэй байх ёстой. Өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж тэр хүнээс бүр мөсөн холдох хэрэгтэй.
5-рт: Чамд л зориулсан ханхүү хаа нэгтээ чамайг хүлээж л байгаа. Улам хэрсүү болж, угтах шинэ амьдралыг тосон аваарай бүсгүй минь.
Сэтгэгдэл (3)