
Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Шинийн аравны дотор багтаж сүсэгтэн олон ном уншуулж, засал хийлгэн тэр жилийнхээ барцадыг арилгахын сацуу буян үйлддэг. Тиймээс сүм, хийдүүд олны хөлд дарагддаг. Өнөөдөр Улаанбаатар хотын хийдүүд сүсэгтэн олонд үнэ төлбөргүй үйлчилж, ном хурах юм. Улаанбаатар хотод байдаг нийт 16 хийд өнөөдөр үнэгүй ном хурах юм байна.