
БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн эмнэлэгт энэ сарын 13-нд мэндэлсэн гурван ихэр монгол охин өчигдөр буюу энэ сарын 24-нд Монголд иржээ. Соёл-Эрдэнэ овогтой Хос-Аялгуу, Хосзаяа, Хос-Учрал нар эх Б.Батчимэгийн хамт “KAL” компанийн нислэгээр эх орондоо ирсэн байна.
Эх үрсийн биеийн эрүүл мэндийн байдал сайн байгаа бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтсээс эх Б.Батчимэгтэй холбогдон баяр хүргэсэн гэж ГХЯ-наас мэдээллээ.