Өнөөдөр Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хегийн тангараг өргөх
билээ. Энэ үеэр тус улсын арми өндөржүүлсэн бэлэн байдалд байх талаар
“BBC” онцолжээ.
Өнөөдөр Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хегийн тангараг өргөх билээ. Энэ үеэр тус улсын арми өндөржүүлсэн бэлэн байдалд байх талаар “BBC” онцолжээ. Энэхүү мэдэгдэл нь Өмнөд Солонгосын эрх баригчид тангараг өргөх ёслолын үеэр Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгах ажиллагаа явуулж болзошгүй хэмээн үзэж байгаатай холбоотой хэмээн шинжээчид талбарлаж байна.
Сөүл Хойд Солонгосын армийн өчүүхэн бага өөрчлөлтийг ч анхааралтай ажиглаж байгаа ба цэргийн анги нэгтгэлийн бүх дарга нарт штабтаа нэг цагийн дотор ирж чадах ойр газарт байхыг тушаасан байна. Мөн агаар болон тэнгист ямар ч өдөөн хатгалагыг няцааж чадах байлдааны хөлөг онгоцуудыг байрлуулаад байна.
Д.Идэр



















































