Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Автобус-3” нийслэлийн өмчит компанийн ажилчид өнөөдөр өглөөнөөс ажил хаяж эхэлжээ. “Автобус-3” компанийн удирдлага зарим нэг ажилчнаа хариуцлага
алдсан хэмээн ажлаас халсан нь ажил хаях нөхцөл болсон гэнэ. Ажилчдын зүгээс цалин хөлс, ажиллах нөхцлийн талаар дарамт ихтэй байдаг хэмээн ярьж байгаа.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард “Автобус-1” компанийнхан мөн ажил хаясан бөгөөд дээрх асуудлын хүрээнд удирдлагуудтайгаа ширээний ард суусан билээ. ”Автобус-3”-ын ажилчид өмнө нь тавьсан шаардлагадаа цалингаа 30 хүртэлх хувиар нэмүүлэх, цаг хасуулах, орлого багасгах, ажиллах нөхцөлөө сайжруулах гэсэн дөрвөн шаардлага тавьж байсан.
Харин ”Автобус-3” компанийн удирдлага “Ажлын хариуцлага алдсан хүмүүсийг ажлаас нь халсан. Тавих шаардлагаа тавих л болно” гэж байгаа юм. Ажил хаялт хэр удаан үргэлжлэх нь одоогооор тодорхойгүй байна.
Т.Хулан




















































Сэтгэгдэл (11)