

Өнөөдөр 11.00 цагт БШУЯ-ны 107 тоотод оюутнууд үндэсний болон урамшууллын тэтгэлгээ шууд өөрийн тэтгэлгийн данс, тэтгэлгийн картаараа дамжуулан авдаг болж байгаа тухай мэдээлнэ.
МХЕГ-ын хурлын зааланд Хүнсний бөөний төв, сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нарт дотоод хяналтыг хэрэгжүүлэх талаар сургалт явагдаж байна.
13.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын авто замчдын холбоо ирэх сард болох “Roаd expo-2013” олон улсын үзэсгэлэн, бага хурлын талаар мэдээлэхээр хэвлэлийн хурал зарлажээ.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөвсгөл далайг цэвэрлэх “Хөвсгөл далай-Хөх нэгдэл”-ийнхэн мэдээлэл хийнэ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монголд анх удаа орон нутгийн өрсөлдөх чадварыг хэмжиж, Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг боловсруулан гаргалаа. Энэ тухай хэвлэлийн хурал өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны Г танхимд болно.
Өнөөдөр Төрийн ордны Их танхимд ”Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежмент үндэсний сургалт зөвлөлгөөн эхэллээ. Сургалт зөвлөлгөөнийг МҮОНТВ, UBS ТV, Монголын радиогоор шууд дамжуулж байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд болон бусад залуусын санаачилгаар өнөөдөр Сүхбаатарын хөшөөнөөс Чингисийн хөшөө хүртэл “Flash mob” буюу түр зогсолт зохион байгуулна. Түр зогсолт 13.20-13.30 цагийн хооронд үргэлжлэх юм байна.